Tuesday, 12 August 2008

Соустай цагаан цэцэгт байцаа (cauliflower)



Соусанд нь сүү ордог. Ном судар дээр 1-с доош насны хүүхдүүдэд шууд уухаар сүү өгч болохгүй ч хоолонд нь орц болгон хэрэглэж болно гэсэн байдаг гэнэ. Мөн арваас доош сартай хүүхдэд тэжээл бэлтгэж байгаа бол сүүний орцыг таллаад оронд нь ус хэрэглэхийг санал болгосон байна.

Орц:

* 200 гр цагаан цэцэгт байцаа
* 1 амттаны халбага масло
* 1 амны халбага гурил
* 150 мл сүү (Хэрэв хүүхэд тань 10 сараас бага бол 75 мл сүү, 75 мл ус)
* 1 амны халбага үрсэн бяслаг
* Давс - нэгээс дээш насныханд

Бэлтгэх нь:
  1. Цэцэгт байцааны цэцгүүдийн (цагаан хэсгийг) салган авч зөөлөртөл нь чанана эсвэл жигнэнэ.
  2. Масло хайлуулаад гурилаа нэмнэ. Сүүгээ нэмнэ. Сайтар хутгана. Бөөгнөрүүлэхгүй байх хэрэгтэй. 5 минут хэртэй буцалгасаны дараа галаа унтраагаад бяслагаа нэмнэ. Энэхүү соусыг бешамель (Béchamel sauce) соус/ цагаан соус гэнэ. Франц соус юм.
  3. Чанаж эсвэл жигнэж бэлэн болгосон цэцэгт байцаагаа энэхүү соусандаа хийгээд сэрээгээр нухаад эсвэл блендэрдэж хүүхэддээ идүүлнэ.

2 comments:

Anonymous said...

sain uu unexeer goe bolon xiixed amarxan joruud bnaa..bi odoo amar ..jamar neg zuil xiix bol..ju xiixee medexgui bol tanaixaar orood l sanaa avdag bolloo..bayarlalaa..:-)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

my pleasure :)