Thursday, 21 August 2008

Тирамису (Tiramisu)


Tiramisu

Орц:

1 стакан = 1 cup = 237 мл

* 1 стакан Mascarpone бяслаг
* 2 стакан крем (heavy cream)
* 1 стакан нунтаг сахар
* 36 ш Savoiardi жигнэмэг (жор нь энд)
* 4 стакан өтгөн nescafe
* 160 гр үрсэн сүүтэй шоколад
* 2 амттаны халбага Baileys Irish cream эсвэл кофены ликёр (хүсвэл)

Бэлтгэх нь:
  1. Цахилгаан холигчоор Mascarpone бяслаг, нунтаг сахараа хөөсөртөл (ойролцоогоор 4-5 минут) нь хутгана. Бага багаар крем болон Baileys-аа нэмээд 5-10 минутын дараа хутгана.
  2. Шоколадаа үрнэ. Үрсэн шоколадныхаа талыг нь тирамисугаа чимэхэд хэрэглэнэ.
  3. Кофегоо гүнзгий саванд хийгээд Savoiardi-нуудаа хурдан эргүүлэн 2 талаар нь кофендоо түрээд гаргана. Ингэж бэлтгэсэн Savoiardi-нуудаа нэг эгнээ өрөөд дээрээс нь кремнээсээ тарааж дараа нь нэг эгнээ шоколад явна. Энэ үелэлийг Savoiardi кексээ дуустал хийгээд үлдээсэн тал үрсэн шоколадаа хамгийн дээгүүр нь цацаад хөргөгчинд 1-2 цаг байлгасаны эцэст сервислэхэд бэлэн боллоо.
Cafefernando

2 comments:

Magnolia said...

ёоёоёо. ийшээ орохоор тав зургаан мэдрэхүй маань зэрэг зэрэг ажлаад л нүднээс нулимс, амнаас арааны шүлс гоожоод ирэх юмаа.ядаж байхад туршиж амжихгүй юм.хэхэхэ
үнэхээр саак блог.
Баярлалаа.мэдлэгээ байнга хуваалцдагт.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

хэ хэ, тав зургаан мэдрэхүй маань зэрэг зэрэг ажлаад л нүднээс нулимс, амнаас арааны шүлс гоожоод гэж ирээд л миний муу блогийг ямар гоё магтдийн.. тнкс